Skip to content

Бидний түүх

1990 оноос өмнө эрх зүйч мэргэжлээр ганц МУИС мэргэжилтэн бэлтгэж байсан түүхтэй бөгөөд Ардчилсан хувьсгал ялснаар өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрч, МУИС-ийн төгсөгч, профессор Д.Лүндээжанцан, Д.Оюунцэцэг болон профессор Ч.Энхбаатар нар хамтран эрх зүйн салбарт сургалтын шинэ технологи нэвтрүүлэх, өөрсдийн дэг сургуулийг бий болгох амбиц, мөрөөдлийг биелүүлэх, сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Шихихутуг их сургуулийг анх байгуулсан түүхтэй. Шихихутуг нэрийг үүсгэн байгуулагч Д.Лүндээжанцан өгч байжээ.

1991
Шихихутуг хууль зүйн дээд сургууль Боловсролын сайдын зөвлөлийн 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот шийдвэрээр байгуулагдав.
1991
1992
Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн анхны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр болов. 1992 онд 500 гаруй элсэгчдийн өргөдлөөс 33 оюутныг сонгон шалгаруулан элсүүлэв.
1992
1996
  • Шихихутуг хууль зүйн дээд сургуулийг анхны 21 оюутан төгсөв.
  • Хууль зүйн яам, Гэгээрлийн яамнаас хуулийн их, дээд сургуулиудын оюутны түвшин тогтоох шалгалтанд Шихихутуг ХЗДС тэргүүн байранд шалгарав.
1996
1999
Шихихутуг сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэв.
1999
2001
  • Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн 10 жилийн ой тохиов.
  • Шихихутуг ХЗДС анх удаа амжилттай магадлан итгэмжлэгдэв.
  • Шихихутуг ХЗДС-ийн “Клиник сургалтын төв” байгуулагдав.
2001
2002
Ахисан түвшний сургуулийн суурь тавигдаж, анхны 10 магистрантыг элсүүлэв. Магистрийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн анхны даргаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Амархүү, орлогч даргаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Г.Совд нар ажиллаж байв.
2002
2005
  • Шихихутуг их сургуулийн хичээлийн 1-р байр ашиглалтанд оров.
  • "Оюуны хөгжлийн “Гэрэгэ клуб” байгуулагдав.
2005
2006
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, Шихихутуг хууль зүйн дээд сургуулийн 15 жилийн ойг тохиолдуулан хичээлийн төв байранд Их Монгол Улсын Их Заргач Шихихутугийн цээж баримал хөшөөг залав.
  • Шихихутуг сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэн гарав.
  • Шихихутуг ХЗДС Хоёр дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдэв.
2006
2011
Шихихутуг ХЗДС-ийн 20 жилийн ой тохиов.
2011
2016
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/296 тоот тушаалаар их сургуулийн статустай болов.
2016
2019
Хичээлийн хоёрдугаар байр ашиглалтанд оров.
2019
2021
Шихихутуг их сургуулийн 30 жилийн ой тохиов.
2021
2022
Монголын их дээд сургуулиудаас анх удаа дөрөв дэх удаагаа Магадлан итгэмжлэгдэв.
2022
2023
Шихихутуг их сургуулийн нэгдүгээр байрны гадны Их Монгол Улсын их заргач Шихихутугийн хөшөөг босгов.
2023
2024
Шихихутуг их сургуулийн харьяа Харьцуулсан эрх зүйн хүрээлэн байгуулагдав.
2024
Skip to content