Skip to content

Сүүлд шинэчилсэн

2024/04/17

Эрх зүй бакалаврын хөтөлбөр

Хөтөлбөрийн тойм

  • Индекс: 042101
  • Магадлан итгэмжлэгдсэн он:  БМИҮЗ 2011, 2019
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо: Үндэсний босго оноо
  • Суралцах хугацаа:  4 жил
  • Суралцах хэлбэр: Өдрөөр

Тавигдах шаардлага

  • Боловсрол:Бүрэн дунд боловсрол эзэмшсэн ба түүнээс дээш байх
  • Элсэлтийн босго оноо: Математик – 480 ба түүнээс дээш (ЭЕШ-1), Нийгэм судлал эсвэл Англи хэл – 480 ба түүнээс дээш (ЭЕШ-2)
*** Хэрэв гадаадад төгссөн бол “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох тухай” журмыг баримтална. Нэмэлт мэдээллийг www.eec.mn хаягаар орж шалгана уу!

Холбоо барих

Хөтөлбөрийн тухай

Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох. 

Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх. 

Англи хэлний академик англи хэлний (English for Academic Purpose) олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөр суралцагч нь англи хэлний үндсэн чадваруудаас (ярих, бичих, сонсох, унших) гадна академик, шүүн тунгаах сэтгэлгээний чадваруудыг цогцоор нь судлан эзэмшинэ.

Сургалтын ерөнхий үйл явц

Та нийтдээ 4 жил буюу 8 семестр суралцана. 1 хичээлийн жилд 2 семестер ногддог ба эхний жил 32, хоёрдах жил 36, гуравдах жил 36, төгсөх жил мөн 36 кредит цагийн хичээл тус тус судлана. Үүнээс Ерөнхий суурь хичээл 24 кредит цаг буюу нийт хичээлийн агуулгын 17 хувь, Мэргэжлийн суурь хичээл 34 кредит цаг буюу 24.1 хувь, Мэргэжлийн хичээл 83 кредит цаг буюу 58.9 хувийг тус тус эзлэнэ.

Хичээл лекц, семинар гэсэн хэлбэрээр явагддаг ба семинарын хичээл нь жижиг группүүдэд хуваагдаж лекцээр авсан мэдлэгээ бататгах, тухайн хичээлийг илүү нарийвчилан үзнэ.

ШХИС нь зөвхөн дотооддоо ажиллах эрх зүйч, хуульчдыг бэлтгэхээсээ илүүтэйгээр олон улсад ажиллах чадвартай мэргэжилтнийг бэлтгэх бодлого баримталдаг тул суралцагч нэг болон хоёрдугаар курст заавал академик англи хэлний хөтөлбөрийг судлах шаардлага тавьдаг. Манай эрх зүйн хөтөлбөрийг дүүргэсэн төгсөгчдийн 30 орчим хувь нь олон улсад мэргэшил, зэргээ дээшлүүлэхээр суралцаж байна.

Та гуравдугаар курсээс Монголын шүүгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын Олон Улсын Арбитртэй хамтран хэрэгжүүлдэг менторшип хөтөлбөрүүдэд хамрагдах, ШХИС-ийн Клиник сургалтын төв дээр клиникч оюутан болж, про-боно үйлчилгээг мэргэжлийн хуульч, эрх зүйчийн удирдлага дор олон нийтэд үзүүлнэ. 8 дугаар семестрээс ШХИС-тай хамтран ажилладаг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад мэргэжлийн дадлагад гарч, бодит ажлын байртай танилцаж, ажлын байранд дээр гарах бэлтгэл хангасан байна.

Сургалтын төлөвлөгөө (тойм)

1-р курс (Семестр 1,2)

Судлагдахуун
Шалгалт
  • Төрийн онол
  • Эрх зүйн онол
  • Ромын эрх зүй
  • Эрх зүйн философи
  • Үндсэн хуулийн эрх зүй
Оксфордын их сургуулийн англи хэлний олон улсын сургалтын хөтөлбөрийг судлана. Мөн 3 дугаар курсээсээ хэлний шаардлага хангасан тохиолдолд ………………..-д шилжин суралцан 2 дипломтой төгсөх боломжтой.
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

2-р курс (Семестр 3,4)

Судлагдахуун
Шалгалт
  • Хөдөлмөрийн эрх зүй
  • Өмчийн эрх зүй
  • Нийгмийн хамгаалалын эрх зүй
  • Хүрээлэн буй орчны эрх зүй
  • Хөгжүүлэх дадлага
  • Хуулийн англи хэл-1,2
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах эрх зүй
  • Газрын эрх зүй
Оксфордын их сургуулийн академик англи хэлний олон улсын сургалтын хөтөлбөрийг судлана. Мөн 3 дугаар курсээсээ хэлний шаардлага хангасан тохиолдолд ………………..-д шилжин суралцан 2 дипломтой төгсөх боломжтой.
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

3-р курс (Семестр 5,6)

Судлагдахуун
Шалгалт
  • Олон улс нийтийн эрх зүй
  • Гэр бүлийн эрх зүй
  • Үндсэн хуулийн процессын эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
  • Иргэний процессын эрх зүй
  • Эрүүгийн процессын эрх зүй
  • Ангийн ажил
  • Харьцуулсан эрх зүй-1
  • Европын холбооны эрх зүй
  • Олон улсын хувийн эрх зүй
  • Бизнесийн эрх зүй
  • Үндсэн хууль, Үндсэн хуулийн процессын хууль тогтоомжийн хэрэглээ
  • Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ-1
  • Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-2
  • Чадваржуулах дадлага
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

4-р курс (Семестр 7,8)

Судлагдахуун
Шалгалт
  • Хүний эрх
  • Харьцуулсан эрх зүй-1
  • Захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ
  • Иргэний хууль тогтоомжийн хэрэглээ-2
  • Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-2
  • Арилжааны эрх зүй
  • Хууль зүйн сэтгэл судлал
  • Мэргэжлийн дадлага
  • Төр, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй тойм
  • Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй тойм
  • Иргэний эрх зүй, Иргэний процессын эрх зүй тойм
  • Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй тойм
Тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман гэсэн хэлбэрүүдтэй байж болно.

Бакалаврын хөтөлбөр өдөр

Шихихутуг их сургуульд элсэгчдийг Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын дүн гарсан өдрөөс эхлэн Элсэлтийн комиссын товлосон хугацаанд бүртгэнэ.

Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан элсэлтийн цахим систем рүү нэвтрэн орж, зааврын дагуу /www.shu.edu.mn / хаягийн “Цахим элсэлт” цонхоор нэвтэрнэ/ элсэлтийн журамтай танилцаж, бүртгүүлнэ.

  • Бүртгүүлэгч нь бүртгэлийн хураамж төлсөн байна.
  • Бүртгэл баталгаажсан талаар мэдээлэл илгээнэ.
Хяналтын тоонд багтан тэнцсэн элсэгчдэд бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцах эрхийн бичиг олгоно. Элсэгч нь элсэн суралцах эрхийн бичиг авахдаа дараах материалуудыг бүрдүүлнэ.

Хяналтын тоонд багтан тэнцсэн элсэгч нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг
/элсэлт баталгаажуулах үед зарлана/ төлсөн байна.

Заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй элсэгчийн элсэх эрхийг дараагийн элсэгчдэд шилжүүлнэ

Суралцах эрх олгох үйл ажиллагааг “Элсэлтийн комисс”-оос тогтоосон хугацаанд тасалбар болгоно.

Суралцах эрх авсан элсэгч нь хавар, намрын улирлын хичээл эхлэхээс 7 хоногийн өмнө сургууль дээр өөрийн биеэр ирж бүртгүүлж, чиглүүлэх сургалтад хамрагдана.

Их сургуулийн ректорын “Оюутан элсүүлэх” тухай тушаал гарч, элсэгчтэй “Суралцах гэрээ” байгуулна.

Эрхлэх ажил, мэргэжил

ШХИС-аас олон нэр хүндтэй мэргэжилтнүүд төрж гарсан тухайлбал, хуульчдийн карьерийн оргил болсон Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн 3 хүн ажиллаж байна. 

Судалгаанаас авч үзвэл ШХИС-ийн өдрийн ангийн суралцагсдад 5 аас 6 дугаар семестрийн хооронд ажлын санал ирдэг.

8 дугаар семестрт төгсөлтийн шалгалт авах бөгөөд уг хуульчдын мэргэжлийн шалгалтын загвараар авагддаг тус шалгалтыг амжилттай давснаар хуульчийн эрх олгох албан ёсны шалгалтын бэлтгэл болж өгдөг.

Өнгөрсөн жилийн статистикаас үзвэл уг шалгалтанд ШХИС-ийн 80 орчим хувь тэнцсэн үзүүлэлттэй байна.

Та эрх зүйч мэргэжилтэй болсноор төрийн албанд ажиллахад дөхөмтэй болно. Манай төгсөгчид Төрийн албаны шалгалтад эхний 3 байрт тогтмол байрт ордог үзүүлэлттэй байна.

ШХИС-ийг төгсөөд эхний 6 сарын дотор 60 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилд орсон бол үлдсэн хэсэг нь гадагшаа мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа гэсэн судалгаа байна.

Эрх зүй бакалаврын ажлын байр

  • Шүүгч
  • Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
  • Прокурор
  • Прокурорын байгууллагын ажилтан
  • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
  • Хэрэг бүртгэгч, мөрдөгч
  • Цагдаагийн байгууллагын ажилтан
  • Нотариатч
  • Арбитрч
  • Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Улсын бүртгэгч
  • Гаалийн улсын байцаагч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Хуулийн багш
  • Олон улсын байгууллагын ажилтан
  • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
  • Татварын болон даатгалын байцаагч зэрэг
Төлбөр
Хичээлийн жил
5,100,000 төгрөг
2023/2024 оны хичээлийн жилд

Элсэлтийн хөнгөлөлт

Элсэлтийн комиссын шийдвэрийг үндэслэн хөнгөлөлтөд хамрагдах шалгуурыг хангасан элсэгч хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ нотлох баримтын хамт ШХИС-ийн санхүү, аж ахуйн албанд гарган шийдвэрлүүлнэ. 

Элсэлтийн хөнгөлөлт олгох тухай ШХИС-ийн ректорын тушаалаар баталгаажуулна.

Шалгуур
Хичээлийн жил
1-р курсын хичээлийн жилийн сургалтын төлбөрийн
Элсэлтийн шалгалтын 2 хичээлд тус бүр
700-аас дээш оноо
80 хувь
Элсэлтийн шалгалтын 2 хичээлд тус бүр
650- аас дээш оноо
40 хувь
Ахлах ангидаа оюуны спортын төрлөөр хичээллэж, олон улсын тэмцээнд амжилттай оролцсон бол
20 хувь
Нийгмийн тухай мэдлэг, Математик, Мэдээлэл зүй, Гадаад хэлний чиглэлээр улс, нийслэл, аймгийн олимпиадад амжилттай оролцсон /эхний 3-н байр/
20 хувь
Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аврага шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй
5-10 хувь
Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн
5-10 хувь
ШХИС-ийн Удирдах зөвлөл нь сургалтын төлбөрийг жил бүр инфляц, хэрэглээний үнийн индекс хүчин зүйлийг харгалзан тогтооно. Таны төлсөн сургалтын төлбөрийн дийлэнх хувь профессор багш, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, багш, ажилтан нарын цалин гэх мэт бүх төрлийн зардалд зарцуулагддаг. Таны сургууль таны нэрийн хуудас болох ёстой. Таны цаг хугацаандаа төлсөн төлбөр таны сургуулийг бэхжүүлж байдаг гэдгийг санаарай.
Цахим бүртгэлийн холбоос. Та дээрх холбоос дарж бүртгэлээ хийгээрэй.

Хөтөлбөрийн индекс

Хөтөлбөр
Индекс
Бизнесийн эрх зүй
042103
Эрх зүй бакалаврын эчнээ
042101
Бакалаврын өдрийн анги болон эчнээ хөтөлбөрийн индекс.

Бусад мэдээлэл

Бидний тухай

Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан, Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг. Шихихутуг их сургууль 2001, 2006, 2018, 2023 онд магадлан итгэмжлэгдсэн.

Бидэнтэй нэгдээрэй

Skip to content