Skip to content

Сүүлд шинэчилсэн

2024/04/17

Эрх зүй бакалаврын эчнээ хөтөлбөр

Хөтөлбөрийн тойм

  • Индекс: 042101
  • Магадлан итгэмжлэгдсэн он:  БМИҮЗ 2011, 2019 он
  • Суралцах хугацаа:  3 жил
  • Суралцах хэлбэр: Цахим, танхим хосолсон

Тавигдах шаардлага

  • Элсэлтийн шалгалт: Үндсэн хуулийн мэдлэг, ойлголт /тест/
  • Боловсрол: Бусад мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

Холбоо барих

Хөтөлбөрийн тухай

Эрх зүйн зөрчил, хэрэг, маргаанд эрх зүйн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр задлан шинжилж, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, баримт бичиг боловсруулахад шаардлагатай онолын мэдлэгээ судлан бүтээх, практикт хэрэгжүүлэх арга барил, чадвар, дадалтай болох. 

Мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн болон хувь хүний чадварыг хөгжүүлэхдээ бусдыг сонсох, ойлгох, бусдад ойлгуулах хүлээн зөвшөөрүүлэх зэргээр манлайлж, ёс зүйн хувьд үлгэрлэгч байх. 

Англи хэлний академик англи хэлний (English for Academic Purpose) олон улсын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрөөр суралцагч нь англи хэлний үндсэн чадваруудаас (ярих, бичих, сонсох, унших) гадна академик, шүүн тунгаах сэтгэлгээний чадваруудыг цогцоор нь судлан эзэмшинэ.

Сургалтын ерөнхий үйл явц

  • Суралцагч нь нийтдээ 3 жил буюу 6 улирал суралцана.
  • Нийт 100 кредит цаг судална. Бакалаврын сургалтын 120 кредит цагийн үлдсэнийг өмнөх бакалврын боловсролын ерөнхий суурь хичээлээс тооцно.
  • 1 улирлын үргэлжлэх хугацаа танхимын 45 хоног, танхимын бус 45 хоног байна.
  • 1 улиралд 15-19 кредит цагийн хичээл судална.
  • Хичээл Даваа, Лхагва, Баасан гарагт 17:00-20:50 цахим, Мягмар, Пүрэв гарагт 17:00-21:40, Бямба гарагт 09:00-15:35 танхимаар явагдана.
  • 6-р улиралд мэргэжлийн дадлагад гарч бодит ажлын байртай танилцаж, ажлын байранд дээр гарах бэлтгэл хангасан байна.
  • Улирлын шалгалт 14 хоног байх бөгөөд тухайн хичээлүүдийн удирдах багшаас хамааран шалгалт нь бичгийн, тест, аман болон бусад хэлбэрүүдтэй байж болно.

Хөтөлбөрийн судлагдахууны хуваарилалт

Улирал
Заавал судлах хичээл
Сонгон судлах хичээл
Нийт цаг
Танхимд судлах цаг
Танхимын бус судлах цаг
Нийт багц цаг
Бакалаврын дипломын ажил бичиж хамгаалах, төгсөлтийн шалгалт
1-р улирал
8
0
336
208
228
17
2-р улирал
7
1
376
216
176
19
3-р улирал
7
0
400
208
192
19
4-р улирал
7
2
384
240
144
18
5-р улирал
8
0
544
192
152
19
6-р улирал
4
0
152
104
48
8

Бүрдүүлэх материал

Элсэлтийн шалгалтад тэнцсэн элсэгч нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө төлсөн байна.

Эрхлэх ажил, мэргэжил

ШХИС-аас олон нэр хүндтэй мэргэжилтнүүд төрж гарсан тухайлбал, хуульчдийн карьерийн оргил болсон Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр тус сургуулийн бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн 3 шүүгч ажиллаж байна. 

Судалгаанаас авч үзвэл ШХИС-ийн өдрийн ангийн суралцагсдад 5 аас 6 дугаар семестрийн хооронд ажлын санал ирдэг.

8 дугаар семестрт төгсөлтийн шалгалт авах бөгөөд уг хуульчдын мэргэжлийн шалгалтын загвараар авагддаг тус шалгалтыг амжилттай давснаар хуульчийн эрх олгох албан ёсны шалгалтын бэлтгэл болж өгдөг.

Өнгөрсөн жилийн статистикаас үзвэл уг шалгалтанд ШХИС-ийн 80 орчим хувь тэнцсэн үзүүлэлттэй байна.

Ажлын байр

  • Шүүгч
  • Шүүхийн байгууллагын ажилтан /шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын ажилтан, эвлэрүүлэн зуучлагч/
  • Прокурор
  • Прокурорын байгууллагын ажилтан
  • Өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах
  • Хэрэг бүртгэгч, мөрдөгч
  • Цагдаагийн байгууллагын ажилтан
  • Нотариатч
  • Арбитрч
  • Дампуурлын хэрэг гүйцэтгэгч
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч
  • Улсын бүртгэгч
  • Гаалийн улсын байцаагч
  • Гэрээний мэргэжилтэн
  • Төрийн байгууллагад хуулийн хэлтсийн ажилтан
  • Бизнесийн байгууллагын хуулийн зөвлөх
  • Эрдэм шинжилгээний ажилтан
  • Хуулийн багш
  • Олон улсын байгууллагын ажилтан
  • Байгууллагын комплаенс мэргэжилтэн
  • Татварын болон даатгалын байцаагч зэрэг
Төлбөр
Хичээлийн жил
3,600,000 төгрөг
2023 – 2024 оны хичээлийн жилд
Сургалтын төлбөрийг хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө 50%, хоёрдугаар улирлын хичээл эхлэхээс долоо хоногийн өмнө үлдсэн 50% төлсөн байна.

Элсэлтийн хөнгөлөлт

  • Нэг байгууллагаас 5 ба түүнээс дээш суралцагч элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн төлбөрийн 10% хөнгөлөлт
  • Нэг гэр бүлийн 2 ба түүнээс дээш оюутан зэрэг элссэн тохиолдолд элсэгч тус бүрийн төлбөрийн 10-15% хөнгөлөлт
  • Олон улсын тэмцээн, үндэсний хэмжээний спортын наадам, Улсын аврага шалгаруулах тэмцээн, лигийн тэмцээнд амжилт үзүүлсэн спортын цол, зэрэгтэй элсэгч төлбөрийн 5-10% хөнгөлөлт
  • Тусгай хэрэгцээт элсэгчид төлбөрийн 10-15% хөнгөлөлт
Цахим бүртгэлийн холбоос. Та дээрх холбоос дарж бүртгэлээ хийгээрэй.

Хөтөлбөрийн индекс

Хөтөлбөр
Индекс
Бизнесийн эрх зүй
042103
Эрх зүй бакалаврын эчнээ
042101
Бакалаврын өдрийн анги болон эчнээ хөтөлбөрийн индекс.

Бусад мэдээлэл

Бидний тухай

Шихихутуг их сургууль нь 1991 онд байгуулагдсан, Монгол Улсын хувийн хэвшлийн ууган сургуулийн нэг. Шихихутуг их сургууль 2001, 2006, 2018, 2023 онд магадлан итгэмжлэгдсэн.

Бидэнтэй нэгдээрэй

Skip to content